Хайр болгон зовлонтой
Харц болгон учиртай
Совин болгон зөнтэй
Сорив болгон тyyхтэй
Сэтгэл болгон зовиуртай
Сэдрэх нэгэн жамтай
Monday, July 16, 2007
Монголын үр сад
Эх хүний энэрэл
Эцэг хүний хайр
Энэ бол чиний өлгий
Ээжээсээ авах анхны мэдрэмж
Хоёр яс хагацаж
Хорвоод чи мэндлэхдээ
Чис хийтэл уйлж
Чигчийн чинээ биеийг эзлэн
Чингис хааны удмыг залгах
Чийрэг эр төрөх болно
Анир чимээгүйг эвдэн цочоож
Алгын чинээ биеийг олон
Алун гуа хатнийг залгах
Ариун бүсгүй төрөх болно
Монгол гэх хөх тамга
Морьтон бидний саруул ухаан
Мөнх гэх зүрхний цохилт
Мөхөшгүй гэх судасны лугшилт
Чиний биед салашгүй бий
Чин зүрхэнд минь шингээтэй бий
2000 он Д,Мөнхжаргал
Эцэг хүний хайр
Энэ бол чиний өлгий
Ээжээсээ авах анхны мэдрэмж
Хоёр яс хагацаж
Хорвоод чи мэндлэхдээ
Чис хийтэл уйлж
Чигчийн чинээ биеийг эзлэн
Чингис хааны удмыг залгах
Чийрэг эр төрөх болно
Анир чимээгүйг эвдэн цочоож
Алгын чинээ биеийг олон
Алун гуа хатнийг залгах
Ариун бүсгүй төрөх болно
Монгол гэх хөх тамга
Морьтон бидний саруул ухаан
Мөнх гэх зүрхний цохилт
Мөхөшгүй гэх судасны лугшилт
Чиний биед салашгүй бий
Чин зүрхэнд минь шингээтэй бий
2000 он Д,Мөнхжаргал
Wednesday, July 4, 2007
Subscribe to:
Posts (Atom)