Monday, July 16, 2007

Монголын үр сад

Эх хүний энэрэл
Эцэг хүний хайр
Энэ бол чиний өлгий
Ээжээсээ авах анхны мэдрэмж
Хоёр яс хагацаж
Хорвоод чи мэндлэхдээ
Чис хийтэл уйлж
Чигчийн чинээ биеийг эзлэн
Чингис хааны удмыг залгах
Чийрэг эр төрөх болно
Анир чимээгүйг эвдэн цочоож
Алгын чинээ биеийг олон
Алун гуа хатнийг залгах
Ариун бүсгүй төрөх болно
Монгол гэх хөх тамга
Морьтон бидний саруул ухаан
Мөнх гэх зүрхний цохилт
Мөхөшгүй гэх судасны лугшилт
Чиний биед салашгүй бий
Чин зүрхэнд минь шингээтэй бий
2000 он Д,Мөнхжаргал

No comments: